МЭДЛЭГИЙН САН



"ШУТИС-ийн инженер, технологийн гурван хөтөлбөрт CDIO стандарт, арга зүй нэвтрүүлэх төсөл"-ийн хүрээнд сургалтын арга зүйн зөвлөмж боловсруулах үйл ажиллагааны хүрээнд 6 цуврал номыг хэвлэн гаргасан билээ. Энэ хэсэгт тухайн номын агуулгыг электрон хэлбэрээр ЗӨВЛӨМЖ НОМ хэсэгт оруулж нийт судлаачдын хүртээл болгож байна.

Төслийн хүрээнд хийгдсэн "CDIO-ИЙН ОУ-ЫН ХУРЛЫН ЭМХЭТГЭЛИЙН ТҮҮВЭР ОРЧУУЛГА"-г 2013-2017 оны дарааллаар оруулан "ОРЧУУЛГЫН МАТЕРИАЛ" хавтсанд орууллаа. 

CDIO санаачлагын талаарх нийтлэг мэдээлэл, арга зүйн материалыг орчуулан "CDIO STANDARD 2.0" хавтсанд орууллаа. CDIO хөтөлбөр болон энэ хөтөлбөрөөр төгсөгчдийг яаж хүлээн зөвшөөрөх вэ? гэсэн хөтөлбөрийн удирдлага, төгсөгчдийн холбоо, үйлдвэрийн түншлэгч нарын асуултанд хариулт болгож эдгээр чиглүүлэгч зарчмууд буюу стандартуудыг боловсруулсан бөгөөд CDIO стандартуудыг CDIO хөтөлбөрийн ялгагдах онцлогийг тодорхойлох, боловсролын хөтөлбөрийг шинэчлэх ба үнэлэхэд чиг баримжаа болгох, дэлхийн хэмжээнд жишиг тогтоох харьцуулсан судалгаа (бенчмаркинг) бий болгох болон тухайн хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг явуулах зэрэгт ашиглаж болно.

"CDIO SYLLABUS 2.0" хавтсанд CDIO санаачлагын дагуу CDIO суралцахуйн үр дүнгүүдийг хэрхэн төлөвлөх талаарх арга зүйн зааварчилгааг 4 хэсэг бүрээр задлан тус бүрт нь орууллаа