Веб хэрэглэх журам



CDIO.EDU.MN цахим мэдээллийн санг ашиглах журам

Тухайн журам нь  Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 22.2-т заасныг үндэслэн 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 212 дугаартай “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГ АШИГЛАХ ТУХАЙ” журмыг үндэслэл болгов.

 

Нэг. Нийтлэг зүйл

1.1. CDIO санаачлагын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, цахим мэдээлэл солилцох, судлаач, сонирхогч иргэдэд үзүүлэх үйлчилгээтэй холбогдсон мэдээллийг шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох системийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Цахим мэдээлэл солилцох систем нь CDIO санаачлагын хүрээнд бүрдсэн цахим бүртгэл, мэдээллийн сан, нэгдсэн сан тэдгээрийг ашиглан мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, технологи, шийдэл, мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн мэргэжлийн мэдээлэл, холбооны системд хамаарах мэдээллийн цахим үйлчилгээ, сүлжээний дэд систем байна.

1.3. Цахим мэдээлэл солилцох системийг дараахь чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор ашиглана:

1.3.1. цахим мэдээлэл солилцох системд холбогдсон иргэд байгууллагууд зөвхөн албан зориулалтын цахим хаягаар холбогдсон тохиолдолд бүртгэн авч CDIO мэдээллийн солилцоог нэгдсэн зохицуулалтаар хангах;

1.3.2. цахим мэдээлэл солилцох системээс иргэн, албан байгууллага зохих журмын дагуу мэдээлэл авах, ашиглах боломжийг бүрдүүлж үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгоход дэмжлэг үзүүлэх;

1.3.3. цахим мэдээллийн санг байршуулах, хадгалах, нийтэд хүртээмжтэй болгох үйл ажиллагаанд Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг баримтлан ажиллах.

1.4. Цахим мэдээлэл солилцох системийг байгуулахдаа дараахь шаардлагыг хангасан байна:

1.4.1. иргэн, албан байгууллагын цахим мэдээлэл солилцох системээр дамжуулан авч байгаа мэдээлэл нь үнэн зөв, бодит мэдээлэл байх;

1.4.2. цахим мэдээлэл солилцох системд холбогдсон мэдээллийн системүүд нь холбогдох хууль тогтоомж, эрх зүйн журмын дагуух техникийн нөхцөлийг бүрдүүлсэн байх;

1.4.3. цахим мэдээлэл солилцох систем цахим халдлага, мэдээлэл алдагдахаас хамгаалагдсан байх;

1.4.4. цахим мэдээлэл солилцооны үйл ажиллагаа, үйлчилгээний талаар цахим бүртгэл хөтлөх;

 

Хоёр. CDIO.EDU.MN цахим мэдээллийн сангийн ашиглалт үйлчилгээ

 2.1. Иргэд хоорондоо цахим мэдээлэл солилцохдоо CDIO санаачлагын дагуу үүсгэсэн серверт байрших цахим мэдээлэл солилцох системийг ашиглаж болно. Цахим мэдээлэл солилцох систем нь төвлөрсөн мэдээллийн санг ашиглана.

2.2.  Цахим мэдээллийн санг баяжуулах, мэдээлэл солилцооны системд холбогдоход тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг CDIO санаачлагын ажлын хэсгээс боловсруулан баталгаажуулж, үйл ажиллагаа, техникийн шийдлийг хариуцан хяналт тавина.

2.4. Мэдээллийн сангийн ашиглалт үйлчилгээний талаархи гэрээнд цахим мэдээллийн сангийн баяжуулалт, шинэчлэлт хийх хугацааны давтамж, ашиглах мэдээллийн жагсаалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгана.

 

Гурав. Цахим мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах

 3.1. Цахим мэдээлэл солилцох системд ашиглагдах сүлжээ, программ хангамжийн техникийн нөхцөлийг CDIO санаачлагын ажлын хэсгээс боловсруулан хөгжүүлэх бөгөөд тус системд холбогдон ажиллах системийн шийдэлд дараахь төрлийн зөвшөөрлийг зохих журмын дагуу олгоно. Үүнд:

3.1.1. цахим мэдээлэл солилцох системд холбогдсон иргэд байгууллагууд зөвхөн албан зориулалтын цахим хаягаар холбогдон бүртгүүлэн  CDIO мэдээллийг ашиглах эрх үүснэ;

3.1.2. цахим мэдээллийн санг бусдад түгээн дамжуулахдаа мэдээллийн эх үүсвэрийг заавал дурьдах үүрэгтэй;

3.1.3 цахим мэдээллийн сангийн хэлэлцүүлэг, форумд бусдын нэр хүндэд халдалгүй зөвхөн мэргэжлийн хүрээний асуудлаар мэдээлэл оруулах үүрэгтэй;

3.2. цахим мэдээлэл солилцох системд хэрэглэгдэх нууцлал, хамгаалалтын техникийн нөхцөлийг боловсруулан ашиглах дараахь төрлийн зөвшөөрлийг CDIO санаачлагын ажлын хэсгээс олгоно. Үүнд:

3.2.1. цахим мэдээллийн санг ашиглан түгээн дэлгэрүүлэлт хийх боломжтой байдлаар мэдээллийн санг шийдвэрлэх;

3.2.2. цахим мэдээллийн санг ашиглах эрхийн зөвшөөрлийг олгох.

 

Дөрөв. Талуудын хүлээх үүрэг хариуцлага

 4.1.CDIO  санаачлагын ажлын хэсгээс нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа цахим мэдээллийг хамгаалах талаархи холбогдох хууль тогтоомжийн хүрээнд цахим мэдээллийн системийг нэгдсэн зохицуулалтаар хангаж ажиллана.

4.2. CDIO  санаачлагын ажлын хэсэг нь цахим мэдээллийн системд тухайн байгууллагуудыг холбох, үйлчилгээнд бэлтгэх, үйлчилгээг нээх, шинэчлэх, хөгжүүлэх, зогсоох, хаах зорилгоор холбогдох үйл ажиллагааг төлөвлөж ажиллана.

4.6. Цахим мэдээллийн санг байршуулж байгаа байгууллага нь холбогдох гэрээний дагуу ашиглах мэдээллийн сан, мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.

4.7. Цахим мэдээллийн санг ашиглах явцад мэдээлэл алдагдах, устах зэрэг нөхцөл байдал үүсэхэд буруутай тал нь хариуцлага хүлээнэ.

4.8. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

------оОо------