ХЭРЭГЖИЛТ



Та энэхүү вэб хуудасны баруун дээр байрлах "Бүртгүүлэх" холбоос дээр даран өөрийн нэр, албан хэрэгцээний и-мэйл хаягийг бүртгүүлэн баталгаажуулуулснаар цаашид "Нэвтрэх" эрхтэй болж ШУТИС-ийн бакалаврын сургалтын 3 хөтөлбөрт хэрэгжиж буй CDIO стандартуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой болно. 

1-рт 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 201.1-д заасны дагуу инженерийн боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж CDIO /Conceive-Design-Implement-Operate/ загварыг туршиж эхлэх,

2-рт БСШУЯ-ны 2014 оны төлөвлөгөөний “Зорилт 24”-д заасан “Багш, инженер бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжиж, багш бэлтгэдэг сургуулиудад тавих шаардлага, стандартыг өндөржүүлэх” заалтын “Арга хэмжээ”-ний 1.24.46.д заасан инженерийн боловсролын CDIO /Conceive-Design-Implement-Operate/ загварыг Шинжлэх ухаан технологийн их сургуульд нэвтрүүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх,

3-рт ШУТИС-ийн 2021 он хүртэлх хөгжлийн стратегийн замын зураглалын Стратеги 1.1а-д “Олон улсын инженерийн боловсролын шинэчлэлийн “CDIO”-ын санаачилгад нэгдэн орж стандартуудыг нэвтрүүлнэ” гэж заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “Үйлдвэрлэлийн автоматжуулалт” хөтөлбөр, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” хөтөлбөр, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “Цахилгаан холбооны технологи” хөтөлбөрт CDIO стандартууд 2014 оноос хэрэгжиж эхлээд байна.