CDIO арга зүйн зөвлөмжийн дагуу түгээх сургалт

БСШУСЯ-аас баримталж буй Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд: 2015 оноос “Үр дүнд суурилсан боловсрол-CDIO  стандарт, арга зүйг” нэвтрүүлэхтэй холбоотой ажлыг эхлүүлж, эхний үе шатыг дуусгаад байна. 

CDIO Хөтөлбөрөөр эзэмших цогц чадамжийн жагсаалтыг гаргах, чадамжуудыг сайжруулах арга зүй, сургалтын орчин, сурганы дэвшилтэт арга зүй, боловсролын шинэ тогтолцоог нэвтрүүлэх ажлыг тогтворжуулах арга зүйн зөвлөмж боловсруулсан бөгөөд CDIO  санаачлагын цуврал дотоод сургалт зохион байгуулах, арга зүйг нэвтрүүлэх ажлын хэсэг ажиллан ШУТИС-д хэрэгжихээр болсон 26 хөтөлбөр хариуцсан 26 дэд профессорт зориулсан сургалтыг явуулж байна. 

Энэхүү сургалт нь 2018-оны 2-р сарын 23-наас эхлэн 3-р сарын 30-ныг дуустал Баасан гариг бүрийн 10:00-13:00 цагийн хооронд Монгол дахь CDIO судалгаа хөгжлийн төвийн байр буюу ШУТНС-ийн 504 тоотод болно.

Сургалтыг Д.Ариунболор, С.Уянга, Н.Эрдэнэхүү, П.Аюурзана, Д.Энхтуяа, Р.Найдандорж, Д.Түмэнболд нар удирдан зохион байгуулж байна.