СЭТГЭХ

“Сэтгэх” үе шат нь хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох; технологи, аж ахуй эрхлэх стратеги ба зохицуулалтыг авч үзэх; ерөнхий зарчим, техникийн болон бизнес төлөвлөгөөг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг агуулдаг.

Үндэслэл: CDIO хөтөлбөрөөр төгссөн инженерүүд нь орчин үеийн багаар ажиллах орчин нөхцөлд “Сэтгэх-Зохиох-Бүтээх-Хэрэглэх” зарчмаар нэмүү өртөг шингэсэн инженерийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаа ба систем бий болгох чадвартай байх ёстой.
Тэд аливаа байгууллагад мэргэжлийн стандарт шаардлагын дагуу ажиллах, инженерийн үйл явцад оролцох, инженерийн бүтээгдэхүүн бий болгоход хувь нэмрээ оруулах чадвартай байх ёстой. Энэ нь инженерийн мэргэжлийн үндсэн мөн чанар юм.